• Өнөөдөр 2025-05-05

Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр тохиож байна

2022-03-01,   362

      Гуравдугаар сарын 01-н буюу өнөөдөр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр тохиож байна. Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас “Гамшиг, хямралын улмаас орон гэргүй болсон иргэдийн иргэний хамгаалалт ба менежмент; сайн дурынхны үүрэг ба  цар тахалтай тэмцэх нь” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.
 
   Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 59 жинхэнэ гишүүн, 16 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.
 
 Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны арваннэгдүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр тохиож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188