• Өнөөдөр 2025-05-05

Хүчтэй шуурганы улмаас дөрвөн ханатай гэр нуржээ

2022-03-01,   385

   Хүчтэй шороон шуурганы улмаас гэр нуржээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн Хавчигийн-Ус гэдэг газар хоёрдугаар сарын 27-ны өдрийн 19:00-20:00 цагийн хооронд 20-28 м/с түр зуурын хүчтэй шороон шуурга шуурчээ.

   Үүний улмаас гэр нурсан тухай мэдээлэл тус аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн байна. Хүчтэй шуурганы улмаас малчин А-ийн дөрвөн ханатай гэр нурж, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг өчигдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцаж ажиллажээ.


Хүчтэй шуурганы улмаас дөрвөн ханатай гэр нуржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188