• Өнөөдөр 2025-06-27

Мөсний баярын өдрүүдэд хүйтэрч, цасан шуурга шуурна

2022-02-28,   391

Хөвсгөл аймагт гуравдугаар сарын 2-5 -ны "Мөсний баяр" зохион байгуулагдах билээ. Тухаайн баярын өдрүүдэд цаг агаар цаг агаар хүйтэрч, явган цасан болон шороон шуурга шуурч, нийт нутгаар хүчтэй салхилан, эрс хүйтрэхийг  Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Ялангуяа мөсний баярын эхний өдөр эрс хүйтрэх төлөвтэй байгаа гэнэ.
 
Тухайлбал  хөвсгөл аймгийн нутгаар гуравдугаар сарын 3-нд зарим нутгаар цас орно. Салхи гурван, дөрвөнд баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар үе үе секундэд 16-18 метр хүрч ширүүсэн явган шуурга шуурах бол бусад хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, зарим нутгаар үе үе секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Цэцэрлэг орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Идэр, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндий, Ханх орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө гурван градус хүйтнээс хоёр градус дулаан байх ажээ.
 
 

Мөсний баярын өдрүүдэд хүйтэрч, цасан шуурга шуурна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188