• Өнөөдөр 2025-05-05

Эсгий урлалын бүтээгдэхүүнийг орчин үед нийцсэн, эко хэрэглээ гэж үздэг

2022-02-27,   628

Увс аймгийн Төв номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төвөөс охид, эмэгтэйчүүдэд зориулан эсгий урлалаар зөөлөн тоглоом хийх хоёр өдрийн сургалтыг энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.  
Тус сургалтыг “A&A felt art studio” эсгий урлангийн багш М.Ариунжаргал удирдан явуулсан бөгөөд сургалтад хамрагдсан охид, эмэгтэйчүүдэд зөөлөн чихмэл тоглоом хийх, эсгүүрийн аргаар тэмээ оёх, ноос, эсгийний талаарх ойлголт, аргазүйн талаарх анхан шатны мэдлэг, ур чадварыг эзэмшүүлсэн юм. Эсгий урлалын бүтээгдэхүүнийг орчин үед төгс нийцсэн, эко хэрэглээ гэж үздэг байна. Тухайлбал монгол хонины ангилсан нарийн ноосоор эсгийгээ дарж бэлдээд төрөл бүрийн зөөлөн тоглоом, өрөөний чимэглэл зэргийг хийдэг аж.
 
 
 

Эсгий урлалын бүтээгдэхүүнийг орчин үед нийцсэн, эко хэрэглээ гэж үздэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188