Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумын тээвэрчдээс ирэх намрын ургац хураалтын тээврийн ажилд саадгүй оролцох боломж олгох асуудлаар хүсэлт илгээжээ. Дээрх хоёр сумын тээвэрчид эл хүсэлтээ Сүхбаатар сумын ИТХ-д хүргүүлсэн байна. Хүсэлтийн гол санаа нь "Алтан Тариа" ХХК-ийн Сүхбаатар сум дахь салбартай хамтран намрын ургацын тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалт дор гүйцэтгэж өгнө үү хэмээсэн байна. Энэхүү хүсэлтийн дагуу сумынхаа иргэдийн амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар сумын ИТХ-ын дарга, ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлого, хөгжлийн бодлогын хорооны дарга Ө.Золбаяр, төлөөлөгч П.Баттөр, Нарийн бичгийн дарга Т.Пүрэвсүрэн, “Алтан Тариа” ХХК-ийн менежер А.Баясгалан болон тээвэрчдийн төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын хүрээнд тээвэрчдийн хүсэлтийг хүлээн авч, намрын ургац хураалтын тээврийн ажилд саадгүй оролцох боломжоор бүрэн хангаж өгөхөөр шийдвэрлэжээ.
Тээвэрчдийн хүсэлтийг хүлээн авч, ургац хураалтын ажилд саадгүй оролцох боломжоор хангана |
|
2025-05-05 20:01:37
2025-05-05 18:34:22
2025-05-05 18:28:48
2025-05-05 18:21:27
2025-05-05 18:21:10
2025-05-05 18:16:02
2025-05-05 17:46:16
2025-05-05 17:25:08
2025-05-05 17:14:04
2025-05-05 17:03:49
2025-05-05 16:56:41
2025-05-05 16:52:11
2025-05-05 16:45:19
2025-05-05 16:29:20
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-04 09:04:50
2025-05-04 08:42:32
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |