• Өнөөдөр 2025-05-05

Монгол, Беларусийн засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит хурал болжээ

2022-02-26,   399

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын зургаадугаар хуралдааныг  2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулжээ.

  Уулзалтад Монголын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Беларусийн хэсгийг Аж үйлдвэрийн сайд П.А.Пархомчик нар оролцсон аж.
 
  Хуралдаанаар талууд хоёр улсын эдийн засгийн байдал, хөгжлийн бодлого, зорилтуудын талаар харилцан мэдээлж, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх,  зам тээвэр, хөдөө аж ахуй,  байгаль орчин, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм.
 
  Түүнчлэн өмнөх тавдугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол, Беларусийн хамтын ажиллагааг 2019-2021 онд хөгжүүлэх замын зураглалын биелэлтийг хэлэлцэн дүгнэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлсон байна.
 
  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын хооронд 2019 онд байгуулсан экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон төслүүд, тухайлбал Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр тохиржээ.  
 
  Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусийн талтай хамтран ажиллахаар болсон ба хуралдааны үр дүнгээр протокол байгуулж, ээлжит хуралдааныг 2023 онд Минск хотноо зохион байгуулахаар болсон гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
 
 
 
 

Монгол, Беларусийн засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит хурал болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188