• Өнөөдөр 2025-05-05

ЦЕГ: Албан хэрэг хөтлөлтийн талаар мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулжээ

2022-02-25,   262

  Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилчдад сурталчлах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Архивын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгуулсан байна.
 
  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/07 дугаар тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2022 оны албаны сургалт зохион байгуулах төлөвлөгөө”, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд уг сургалтыг зохион байгуулж байгаа аж.
 
  Сургалтад цагдаа, дотоодын цэргийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан нийт 99 алба хаагчид танхим болон цахим хосолсон хэлбэрээр хамрагдсан гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
 

ЦЕГ: Албан хэрэг хөтлөлтийн талаар мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188