Консулын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд Украин хотод байгаа иргэдийн талаар мэдээлэл өглөө. "Украины Харьков хотод 18 оюутан, дөрвөн байнгын оршин суугч иргэн , Киев хотод 12 оюутан гурван байнгын оршин суугч байна.Кривой хотод хоёр оюутан байгаа.Харькав хотод байгаа оюутны хувьд дайн эхэлснээс хойш хорогдох байранд байсан. Өнөөдөр авсан мэдээллээр зарим оюутан хорогдох байрнаас оюутны байр болон бусад байранд очсон байна. Одоогоор харьцангуй нөхцөл байдал тогтвортой байна. Кривой хотод оршин суудаг хоёр оюутан оюутны байрандаа байгаа. Бусад хотуудад оршин сууж буй иргэд өөрсдийн гэрт байгаа. Мөн Львов хотод суралцдаг байсан нэг оюутан Украин хотод түр хугацаагаар зорчиж байсан гурван Монгол иргэний хамт өнөөдөр өглөө Польш Улсын хилээр нэвтэрсэн байна. Польш Улс дайнаас зугтаж байгаа иргэдийг өөрийн улсдаа 15 хоногийн хугацаанд виз шаардалгүй нэвтрүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ хүрээнд Польш улсын хилээр нэвтрэх хүсэлтэй иргэдийнхээ жагсаалтыг хүргүүлсэн. Дөрвөн иргэнийг Варшавт очиход нь манай улсын элчин сайдын яамнаас тосож аваад Монгол Улс руу татан авах үйл ажиллагааг явуулна. Өчигдөр засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Украин Улсад байгаа иргэдийг татан авах болон бусад шаардлагатай ажилд зориулж 500 сая хүртэлх төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан. Бидний зүгээс энэ сарын 26-27-ны өдрүүдэд 21 оюутнаа татан авахаар төлөвлөж байсан ч нислэгүүд цуцлагдсан. Тиймээс иргэдээ газраар татан авах хувилбар бий. Нөхцөл байдал намжтах хүртэл тус тусынхаа газарт байхыг зөвлөж байгаа" гэв.
| Б.Болд: Украин Улсаас иргэдээ татан авахад 500 сая хүртэлх төгрөг зарцуулна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |