• Өнөөдөр 2024-05-05

"Эрдэнэт медикал" эмнэлгийг улсын өмчид шилжүүлж авлаа

2022-02-25,   497

"Эрднэт үйлдвэр” ТӨҮГ-ын "Эрдэнэт медикал” төв эмнэлгийг "Медипас" ХХК хууль бусаар хувийн хэвшилд болгон авсныг улсын өмчид буцаан авч байгаагаа Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ

 
Тэрбээр” Өнгөрсөн 2013 онд 69,9 тэрбум төгрөгийн өртгөөр эмнэлгийн цогцолбор барилга баригдсан. Гэвч уг эмнэлэг хувьчлал нэрээр хувийн компанид шилжсэн. Энэ асуудлаар Засгийн газрын шийдвэр гарч, Эрдэнэт үйлдвэрийн мэдэлд шилжүүлэн авах ажил газар дээр нь хийгдэж байна. Ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшил шилжүүлж авсан ч ямар ч төлбөр төлөөгүй. Уг эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийгдсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Үүгээр барахгүй Эрдэнэт үйлдвэрээс 2016-2022 оны хооронд 12,7 тэрбум төгрөг шилжүүлэн авсан байдаг. Энэ мэтээр төрийн өмч үнэгүйддэг, төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авдаг асуудал цөөнгүй байгаа учраас эдгээр ажлыг цэгцлэх ажилд Засгийн газар онцгой анхаарч байна. Өнөөдөр уг эмнэлгийг шилжүүлж авах процесс явагдаж байна” гэв. 
 
"Эрднэт үйлдвэр” ТӨҮГ-ын Х.Бадамсүрэн: Энэ эмнэлгийг иж бүрэн, одоо ажиллаж байгаа түвшинд нь хүлээж авах ажлын комисс гарсан. Эмчилгээ сувилгааны цогцолбор бол иж бүрэн барилга байгууламж эмчилгээгээ ч хийнэ. Мөн инженерийн шугам сүлжээ бусад дэд бүтцийн хамт байгуулагдсан, техник тоног төхөөрөмжийн хувьд хамгийн тэргүүний тоноглолтой байсан. Мөн "Эрдэнэт" үйлдвэрийн 7000 ажилчин энэ эмнэлгээр үйлчлүүлэх гэрээтэй. Дээр нь гавьяаны амралтад байгаа өндөр настан, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэрт гарсан иргэдийг оролцуулаад 10 мянга орчим хүн уг эмнэлгээр үйлчлүүлдэг” гэлээ.

"Эрдэнэт медикал" эмнэлгийг улсын өмчид шилжүүлж авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188