Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдыг соён гэгээрүүлэх, мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор “Мэдээллийн цаг" арга хэмжээг хэрэгжүүлдэг аж.
Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-т Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, эмч Ж.Гантулга “Хорт зуршил” сэдвийн хүрээнд архи, тамхины хор хөнөөл, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар алба хаагчдад мэдээлэл өгчээ.
Сургалтад төв штаб, аврах анги, гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн алба хаагчид болон бүтцийн нэгжүүдийн алба хаагчид цахимаар холбогдсон гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
ОБЕГ: "Хорт зуршлаас сэргийлье" сургалтыг зохион байгуулжээ |
|