• Өнөөдөр 2025-06-27

Иргэд Эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээллийг мессежээр хүлээн авдаг болно

2022-02-25,   284

ЭМДЕГ-аас даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй болгохоор ажиллаж байна.

  Өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын системд өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэнээр ЭМДЕГ стратегийн худалдан авагч болж эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон билээ. Түүнчлэн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас үнийн хязгаарлалтгүй үйлчлүүлэх боломж нь бүрдсэн аж. 
 
  Мөн иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор 1800-1363 лавлах утсанд техникийн өргөтгөл хийж байна. Ингэснээр Даатгуулагч хэрэгцээт мэдээллээ мессежээр авахаас гадна орон нутгийн даатгуулагчид, оршин суугаа газрынхаа даатгалын хэлтэстэй шууд холбогдож хэрэгтэй мэдээллээ авах боломж бий болно гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
 

Иргэд Эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээллийг мессежээр хүлээн авдаг болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188