• Өнөөдөр 2025-05-05

Н.Тогтох: Хүү минь “Ээж битгий санаа зовоорой, хүү нь аргалаад гэртээ очно” гэсэн

2022-02-25,   812

     Бид Украинд байгаа зарим оюутан болон иргэдийн ар гэрийнхэнтэй холбогдож нөхцөл байдлыг нь тодрууллаа.
 
   Украин улсад сурч байгаа оюутны ээж Н.Отгон  “Хүү маань намар Украин Улсын Киев хотын сургуульд сурахаар явсан. Эхний жил тэндээ хэлний бэлтгэлд сурч байгаа юм. Дайн болохгүй ээ, тайван байж болно гээд байсан болохоор хүү минь хичээл, сургуулиа орхиод ирж чадаагүй. Тэгтэл ингээд дайн эхэлчихлээ. Одоогоор хүүгийн минь байрлаж байгаа Киев хотод нөхцөл байдал тайван байгаа гэсэн. Гэхдээ цаашид ямар байхыг таах аргагүй шүү дээ. Хүүтэйгээ цахимаар байнга холбоотой байгаа. Өчигдөр 15:00 цагийн нислэгээр эх орондоо ирэх гэж байсан ч нислэг нь цуцлагдсан. Одоо тэгээд ямар ч аргагүй болоод байна. Гадаад харилцааны яамны утас руу залгаад авахгүй байна. Санаа зовохоос өөр хийж чадах зүйл алга. Хүү минь “Ээжээ битгий санаа зовоорой,  хүү нь аргалаад гэртээ очно” гэх юм. Гэхдээ л санаа зовоод, айгаад байна” гэсэн юм.

Н.Тогтох: Хүү минь “Ээж битгий санаа зовоорой, хүү нь аргалаад гэртээ очно” гэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188