• Өнөөдөр 2024-05-05

Украинд байгаа оюутнуудын ар гэр: Хүүхдүүд маань метронд хоол хүнсгүй байгаа

2022-02-25,   368

Оросын арми Украины 10 гаруй бүс нутаг руу дайралтаа энэ сарын 24-ны эхэлсэн. Нийслэл Киев хотын ойролцоох цэргийн штаб, нисэх онгоцны буудал бөмбөгдөлтөд өртсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлээд буй. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсаас Украин Улсад сурч байгаа оюутнуудын эцэг, эхчүүд ГХЯ буруу мэдээлэл өгч байгаад гомдолтой байгаа бөгөөд дараах тайлбарыг хийлээ.

 
Ар гэр: Агаарын болон газраар явах бүх хөдөлгөөнийг хорьсон байна. Тиймээс Украинд байгаа хүүхдүүд маань метронд хоол хүнсгүй байгаа. Энд байгаа эцэг, эхчүүд бид шуурхай арга хэмжээ авч хүүхдүүдээ татахыг хүсэж байна. Түүнээс биш хэн нэгнийг буруутгах шаардлага алга л даа. Ганцхан бичиг хийгээд өгөхийг удаа хүссэн боловч шийдэж өгөөгүй. Хоёрдугаар сарын 13-ны өдөр хүүхдүүд маань "гэртээ, эх орондоо ирье" гэсэн. Гэтэл консулын дарга н.Болд гэдэг хүн “Дайн болохгүй, нотлох баримт аваад ир. Дайн, дажин болохгүй зүгээр хичээлд номоо сурцгаа" гэж хэлсэн. Мөн хүүхдүүд маань өчигдөр эх орондоо ирмээр байна гээгүй шүү дээ. Аль хоёр сарын өмнөөс л хүсэлт гаргасан. Одоо цаашдаа яах вэ. Асар хурдан хугацаанд шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Эцэг эхчүүд бид консулын ажилтан н.Болороо гэдэг хүүхний үгэнд итгэж онгоцны тасалбараа цуцлуулсан даа харамсаж байна.

Украинд байгаа оюутнуудын ар гэр: Хүүхдүүд маань метронд хоол хүнсгүй байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188