Дархан-Уул аймагт 2022 оны хоёрдугаар сарын 24,25-ны өдрүүдэд “Суурь судалгааны үр дүнд суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих сургалт”-ыг зохион байгуулж байна.
Тус сургалтаар монгол хэл, математикийн хичээлийн үр дүнг танилцуулах, хоцрогдолтой агуулгыг сайжруулах, арга зүйн шинэ санаа боловсруулах, дүн шинжилгээ хийх зорилго аж.
Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд ЭЕШ-ын арван хичээлийн жишиг даалгавраар “Таблет”-д суурилсан турших шалгалтыг амжилттай зохион байгуулжээ. Шалгалтад тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 480 сурагчид хамрагджээ.
Түүнчлэн сургалтад Дархан-Уул аймгийн боловсролын газрын мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургууль тус бүрээс бага ангийн багш, математик, монгол хэл, нийгэм судлал, англи хэл, хими, биологи, физикийн мэргэжлийн багш нарын төлөөлөл бүхий нийт 200 гаруй багш, мэргэжилтнүүд оролцож байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Дархан-Уул аймагт сурлагын амжилтыг дэшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна |
|