• Өнөөдөр 2024-05-05

Украинд оршин суугч Б.Тэгш-очир: Энд байгаа монгол оюутнууд байр түрээслэдэг нэгнийдээ цугласан

2022-02-24,   751

Оросын арми Украины 10 гаруй бүс нутаг руу дайралтаа эхэлжээ. Нийслэл Киев хотын ойролцоох цэргийн штаб, нисэх онгоцны буудал бөмбөгдөлтөд өртсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсаас Украин Улсад оршин суугч Б.Тэгш-очиртой холбогдож  дараах мэдээллийг авлаа.

Тэрбээр “Өглөөний 05.00 цагаас хойш пуужин харваж эхэлсэн. Би энд Украин эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг.  Одоогоор газар доор метронд сууж байна. Сая агаарын дайралт гээд хүмүүс метроны хонгил руу орж чихээ дараарай, газар хэвтээрэй гээд нэг хэсэг эвгүй байдалтай байлаа. Ерөнхийдөө энэ хотын энд тэндгүй пуужин харваж, галдаад байгаа бололтой байна. Энд байгаа монгол оюутнууд байр түрээсэлдэг нэгнийдээ цугласан байна. Би мессиж бичиж “метрон дотор ороорой” гэж хэлсэн. Яг яахаа сайн мэдэхгүй гадагшаа гарах гэхээр бөмбөгдүүлчхээд хэцүү нөхцөл байдалтай байна. Мөн энэ хотоос гарах урсгалыг хаасан, аюултай орчинд байна.
 

Украинд оршин суугч Б.Тэгш-очир: Энд байгаа монгол оюутнууд байр түрээслэдэг нэгнийдээ цугласан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-24 15:43:36
    өө: Монголчуудаа аваачээ ЯАМ ЗАСАГ НЬ аль эртнээс тулаан болно гээд б айхад наашаа зүгэлж байхгүйдээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188