• Өнөөдөр 2025-05-05

С.АМАРСАЙХАН: Украин улсад байгаа монгол иргэдийг татаж авах үүргийг өгсөн

2022-02-24,   270

Украинд манай улсын 30 орчим иргэн байгаа гэдгийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийх үеэр мэдэгдлээ.

  Тэрбээр “Украин улсад цаг үеийн нөхцөл нь дайн үүсэж болзошгүй байна. Тиймээс улс орнууд иргэдээ татан авахаар дээр ажиллаж байна.
 
  Манай  улсын 60 гаруй иргэд, оюутан тус улсад байснаас тал орчим нь өөрсдөө ирэх хүсэлтээ гаргаад эх орондоо ирсэн. Одоо тэнд 30 орчим монгол иргэн үлдсэн.
 
  Тэдгээр иргэдийг яаралтай татан авах тал дээр Гадаад харилцааны сайдтай ярилцаж, тодорхой үүрэг даалгавар өгсөн.
 
 Тодруулбал, ОХУ дахь Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам хамтарч тэнд байгаа иргэдээ яаралтай татаж авах, эх орондоо ирэх иргэдийг буцаж ирэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх арга хэмжээг яаралтай авч, өөрсөдтэй нь холбогдох зэрэг үүрэг даалгавар өгсөн байгаа" хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
 


С.АМАРСАЙХАН: Украин улсад байгаа монгол иргэдийг татаж авах үүргийг өгсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188