• Өнөөдөр 2025-05-05

“Архангайн зуун зураг, зуун түүх” гэрэл зургийн үзэсгэлэн ирэх сард болно

2022-02-24,   483

“Архангайн зуун зураг, зуун түүх” цомог, гэрэл зургийн үзэсгэлэнг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Цэцэрлэг хотод болно. 
Гэрэл зургийн цомог, үзэсгэлэнд Халхын Зая гэгээн, Хан-Өндөрийн хүрээ, сумдын нэгдэл, сангийн аж ахуйгаас өнөөгийн Цэцэрлэг хот хүртэл, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Солийн Данзан, Бүх цэргийн жанжин, анхны маршал Г.Дэмид, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, жолооч Р.Ёндон, Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзоригоос эхлээд XX зууны өөрчлөлт, шинэчлэлт, бүтээн байгуулалтад оролцож, өнөөгийн нийгмийг бүтээлцсэн эгэл энгийн хөдөлмөрч хүмүүс, цаг үеийн түүхийг илэрхийлсэн олон үйл явдлын зургууд багтсан байна.
Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтан цомог бүтээж, үзэсгэлэн нээх оюунлаг ажлыг түүхч археологич мэргэжилтэй, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг санаачилж, хувийн цуглуулгаасаа олон чухал зургийг өгсөн ажээ.  Цомог, гэрэл зургийн үзэсгэлэн үзэгч таныг цаг хугацаагаар аялуулж, санаанд оромгүй хүмүүстэй уулзуулж, дурсамжаар хөглөж, баяр, бахдал төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

“Архангайн зуун зураг, зуун түүх” гэрэл зургийн үзэсгэлэн ирэх сард болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188