• Өнөөдөр 2025-05-05

Завхан аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2022-02-24,   311

  Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн “Баян-Улаан” гэдэг газар аймгийн төвөөс урд зүгт 135 км-т, хоёрдугаар сарын 24-ний 05:09 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:16 цагт Шинжлэх Ухааны Академийн, Одон Орон Гео Физикийн газраас цахим шуудангаар ирүүлжээ.
 
  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга нар тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 

Завхан аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188