• Өнөөдөр 2025-05-16

Сүхбаатар дүүрэг тусгай хэрэгцээт иргэдэд спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх сургалтыг зохион байгуулжээ

2022-02-23,   315

Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос өнөөдөр Монголын тусгай олимпын хороотой хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлгөөний бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдрах төлөвт дадал олгох нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан аж.

  Сургалтын үеэр Засаг даргын орлогч М.Алтангэрэл “Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний, эрхийг хангах салбар зөвлөлийн тусгайлсан төлөвлөгөөг баталсан.Уг төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэдэд биеийн тамир спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, амьдралын хандлагыг нь өөрчлөх, эерэг сэтгэл зүйг бий болгох зорилт дэвшүүлэн тэдний дунд спортын тэмцээн, өдөрлөг зэргийг зохион байгуулахаар тусгасан. Өнөөдрийн сургалт ч мөн үүний нэг хэсэг юм” гэв. 
 
  Энэхүү сургалтын зорилго нь оюуны ялгаатай хүүхэд залуусын онцлог, спортоор хичээллүүлэх үед үүсэх бэрхшээлүүд мөн бусдыг ойлгон харилцан сурах, эрүүл амьдрах зан төлөвт дадал олгох, биеийн тамир спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн гэж Сүхбаатар дүүргийн Засаг Даргын тамгын газраас мэдээллээ.
 

Сүхбаатар дүүрэг тусгай хэрэгцээт иргэдэд спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх сургалтыг зохион байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188