Хүүхдийн мөнгөн хуримтлал олголтын талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын, Нийгмийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Хуучнаар олгогдож байсан хүүхдийн мөнгө, 2022 оны нэгдүгээр сараас эхлэн Сангийн яамны санхүүжилттэйгээр “Хүүхдийн мөнгөн хуримтлал” гэх нэртэйгээр болж өөрчлөгдөж, хүүхдийн мөнгөн хуримтлалыг олгох журам шинэчлэгдсэн. Шинэчлэн батлагдсан журмын дагуу 2022 оны нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэлх “Хүүхдийн мөнгөн хуримтлал"-ыг”www.Ebarimt.mn болон www.Ehalamj mn гэсэн цахим хаягаар хүсэлтээ илгээж 100 хувь мөнгөн хэлбэрээр авах боломжтой юм. Харин долдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл 50 хувь мөнгөн хэлбэрээр, 50 хувь хуримтлал үүсээд явахаар төлөвлөгдсөн.
Хэрэв хүсэлт илгээхдээ нэг сарыг сонгосон бол дээр дурдсан цахим хаягаар нэвтрэн орж шинэчлэх боломжтой ба тухайн хороо, дүүргийн мэргэжилтэнтэй уулзаж засаж болно. Нэг болон хоёрдугаар сарын хүсэлтээ ирүүлээгүй 200 мянга орчим хүүхдийн “Хүүхдийн мөнгөн хуримтлал”-ыг өнөөдөр шилжүүлсэн” гэв.
Т.БАДРАХБАЯР: Хүсэлтээ ирүүлээгүй 200 мянга орчим хүүхдийн “Хүүхдийн мөнгөн хуримтлал”-ыг өнөөдөр шилжүүлсэн |
|