Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын “Сэлэнгэ” нэгдсэн хөтөлбөртэй хамтран “Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн танхим”-ыг байгуулжээ.
Тус танхим нь цэцэрлэг,сургуулийн сурагчдад өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар эзэмшүүлэх зорилгоор “Аврагч мазаалай”, “Галын аюулгүй байдал” гэсэн хоёр хэсэгтэйгээр сургалтаа явуулдаг аж.
Сургалтаар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаарх мэдлэгийг олгосон гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэлэнгэ аймагт “Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн танхим”-ыг байгуулжээ |
|