Эрдэс баялгийн салбар 2021 онд ДНБ-ий 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, экспортын 93 хувийг тус тус бүрдүүлж байгаа бөгөөд нэгдсэн төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлжээ.
Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийг сэргээх гурван зорилт, 11 арга хэмжээг тусгасан бөгөөд энэ хүрээнд 13 төсөл, хөтөлбөр хэрэгжих юм.
Тухайлбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах, улсын тусгай хамгаалалттай болон хилийн бүсэд орших хэтийн төлөв бүхий талбайд улсын төсвийн хөрөнгөөр геологи-хайгуулын ажлыг эрчимжүүлэх, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Эрдэнэт ТӨҮГ-ыг түшиглэн Үйлдвэр технологийн парк байгуулах, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх, Оюутолгой ордыг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах, хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр болон газрын тос боловсруулах үйлдвэр зэргийг барьж байгуулах ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Аж үйлдвэржилтийг сэргээх ажлын хүрээнд 13 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ |
|
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-04 09:04:50
2025-05-04 08:42:32
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |