• Өнөөдөр 2025-05-05

"Оюутан цэрэг" хөтөлбөрт элсэгчдийн тоог бууруулжээ

2022-02-22,   570

    Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийг цахимаар хийхээр төлөвлөж байна.

  Энэ талаар тус хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч хурандаа Г.Мягмаржав “Бүртгэлийг E-Mongolia цахим хуудсаар гуравдугаар сарын 01-10 ны хооронд хийнэ. Өмнө нь "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй суралцагч сургалтын албанаас голч дүн болон сургуулийн тодорхойлолт авдаг байсан бол цахимд шилжсэнээр эдгээр материалыг бүрдүүлэх шаардлагагүй болсон.  Хөтөлбөрт жилдээ 1000 оюутан элсдэг байсан бол энэ жил тоог 300-гаар хязгаарласан. Учир нь оюутан цэрэг хөтөлбөрийн санхүүжилтэд 314 сая төгрөг тусгагдсан нь 300 хүнийг л сургахад хүрэлцэхүйц төсөв" гэлээ. 2014 оноос хойш хэрэгжиж буй "Оюутан цэрэг" хөтөлбөрийн хүрээнд 5000 суралцагчийн цэргийн албанд хамруулжээ.

"Оюутан цэрэг" хөтөлбөрт элсэгчдийн тоог бууруулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188