Монгол Улсын Засгийн газартай Дорноговь аймгийн Зүүнбаян дах Цагаан элсний ордод “Бүтээгдэхүүн хуваах гэрээт 97 дугаар талбай”-д Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа “Доншен газрын тос” ХХК-ийн 2022 оны жилийн ажлын уулзалт АМГТГ дээр болж байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. Уулзалтанд, АМГТГ-ын дарга Л. Баярмандал оролцсон байна. Тэрбээр Бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, харилцан ашигтай, хамтын шийдвэрийг гаргахаар уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд Ковид-19 цар тахлын тархалттай онуудад халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн ажилласны дүнд үйлдвэрлэлийн баазад короновирусын тохиолдол бүртгэгдээгүйг онцоллоо.
Мөн энэ онд Зүүнбаян, Цагаан элсний 19 газрын тосны ордын нөөцийн тоооцооны тайланг шинэчлэн боловсруулж, ЭБМЗ-ээр хэлэлцүүлэх, экспортын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс хоёр орны хилээр саадгүй нэвтрэх нөхцөл байдлыг хамтран бүрдүүлэх шаардлагатай байгааг дурдлаа. “Доншен газрын тос” ХХК нь 2021 онд 325.2 мянган тонн газрын тос олборлож, 2449 мянган тонн газрын тосыг БНХАУ-д экспортлон Улсын төсөвт 4.4 сая ам долларын орлогыг төвлөрүүлжээ.
"Доншен газрын тос" ХХК өнгөрсөн онд 325.2 мянган газрын тос олборложээ |
|