• Өнөөдөр 2025-05-05

Э.АМАРСАНАА: Хорих ял эдлэх 1115 хүнийг хугацаанаас нь өмнө сулласан

2022-02-22,   437

  Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2021 оны хүлээн авсан хэргүүдийн талаарх тайлан мэдээллийг өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын дарга Э.Амарсанаа мэдээлэл өглөө.

  Тэрбээр “Өнгөрсөн онд 89.089 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Үүнээс анхан шатны эрүүгийн хэргийн 12.068, иргэний 45.444, захиргааны 1764 хэргийг хянан шийдвэрлэжээ.  

Нийт 1115 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллаж, 2354 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 
  Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 10.4 хувиар, иргэний хэрэг 15.3 хувиар тус тус буурсан. Харин Захиргааны хэрэг 15.7, зөрчлийн хэрэг 4.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
 
  Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 53 хувиар, захиргааны хэрэг 66.8 хувиар буурсан дүнтэй гарсан. 2021 онд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэг шүүгчид дунджаар 97.3 хэрэг, аймаг дахь дундын нэг шүүгчид дунджаар 77.4 хэрэг шийдвэрлэсэн байна. Өмнөх оноос дүүргийн нэг шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг 24.2 хувиар, аймаг дахь сум дундын нэг шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг 8.9 хувиар тус тус буурсан байна" гэв.
 

Э.АМАРСАНАА: Хорих ял эдлэх 1115 хүнийг хугацаанаас нь өмнө сулласан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188