“Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, асуудал, шийдэл”-ийн талаар Боловсрол,Шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн, сургууль, цэцэрлэг, төрийн бус байгууллага, эцэг эхийн төлөөллүүд хэлэлцсэн байна.
Үндэсний статистикийн хорооны 2021 оны мэдээгээр Монгол улсад 0-18 насны сонсголын бэрхшээлтэй 644 хүүхэд бүртгэлтэй байдаг. Эдгээрээс 530 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд, 61 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад бүртгэлтэй байдаг аж.
Тус хэлэлцүүлгийн үеэр дохионы хэлний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хичээлийг оруулах, багш нарын дохионы хэлний чадварыг сайжруулж, орон тоог нэмэгдүүлэхэд анхаарах асуудлыг хөндсөн юм.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын хос хэл соёлын арга зүйгээр мэргэшсэн мэргэжилтнийг сургаж, орон нутгийн багш нарыг сургаж, чадварыг дээшлүүлэх шаардлага тулгараад байгааг онцоллоо.
Мөн хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг тусган зөвлөмж боловсруулан гаргахаар болжээ.
Дохионы хэлний багшийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэв |
|