• Өнөөдөр 2025-05-05

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар “Зөвлөн-туслах” багийн бүрэлдэхүүнийг томилжээ

2022-02-22,   344

  Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас  ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, ахмад үеийнхээ хөдөлмөрч дайчин уламжлалаас суралцах зорилгоор “Уламжлал ба шинэчлэл” уулзалт, хэлэлцүүлгийг  гурван үеийн төлөөллийг хамруулан зохион байгуулжээ.
 
  Уулзалтын үеэр “Хандлага, ур чадвар, офицер, ахлагчийн уялдаа холбоо” сэдвийн хүрээнд оролцогчид санал бодлоо илэрхийлж, офицер, ахлагчийн манлайлал, ур чадварыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэсэн байна.
 
  Уг хэлэлцүүлгээс гарсан санаачилгад тулгуурлан “Зөвлөн-туслах” багийн бүрэлдэхүүнийг томилж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
 

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар “Зөвлөн-туслах” багийн бүрэлдэхүүнийг томилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188