• Өнөөдөр 2025-05-05

"Аюулгүй галлагаа" нэгдсэн арга хэмжээнд 1960 иргэнийг хамрууллаа

2022-02-22,   363

    НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гал түймэр, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор гэр хорооллын 12 хорооны айл өрхийг хамруулан “Аюулгүй галлагаа” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
 
 Нэгдсэн арга хэмжээнд өнөөдрийн байдлаар найман хорооны 44 хэсгийн 1211 айл өрхийн 1960 иргэнийг хамруулан сэрэмжлүүлэг мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм. Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги, Засаг даргын тамгын газар, Агаар орчны бохирдлын хяналтын тасаг, зорилтот хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Улаан загалмайн хороодын ажилтан, алба хаагчид хамтран ажиллаж байна гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
 

"Аюулгүй галлагаа" нэгдсэн арга хэмжээнд 1960 иргэнийг хамрууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188