• Өнөөдөр 2025-05-05

Н.Мөнхшүр ой тогтоолтоор дэлхийн хошой аварга боллоо

2022-02-22,   548

     30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцлоо. Цар тахлын улмаас 30 дахь удаагийн “Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” онлайнаар зохион байгуулагдсан. Нийт 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлджээ. Монгол Улсаа төлөөлөн Монголын оюун ухааны академийн 10-24 насны 17 тамирчин, олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж,  Ө.Сэнгэсамдан гэсэн бүрэлдэхүүнтэй оролцжээ.

    Монгол Улсын шигшээ багын таван тамирчин олон улсын мастерын цолны болзол хангаж, олон улсын их мастер 2017 оны дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч Н.Мөнхшүр дэлхийн хошой аварга боллоо. Мөн 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 21.435 оноогоор Монгол Улсын шигшээ баг тэргүүллээ.

 

 


Н.Мөнхшүр ой тогтоолтоор дэлхийн хошой аварга боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188