• Өнөөдөр 2025-05-05

ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2022-02-22,   306

ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААН МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 07.47-18.25
Барилдлага: Хүчин төгсөх   
Шүтэн барилдлага: Авахуй   
Суудал: Төмөр
Аргын тооллын хоёрдугаар сарын 22, Ангараг гараг. Билгийн тооллын 21, Салхины эх одтой, улаан морь өдөр. Өдрийн наран долоон цаг 47 минутад мандан, 18 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 

ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188