• Өнөөдөр 2025-05-05

Завхан аймагт зудын үеийн хүүхэд хамгаалал сургалтыг зохион байгуулжээ

2022-02-22,   373

  Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газартай хамтран хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр зудын улмаас хүүхдэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах зорилго бүхий сургалтыг зудын өндөр эрсдэл бүхий долоон суманд зохион байгуулжээ.
 
   Тус сургалтад сум бүрийн Засаг даргын Тамгын газар болон Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид, сурагчдын төлөөллийг хамруулсан байна. Мөн сургалтын үеэр санал боловсруулан сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд оруулах хүсэлт хүргүүлсэн аж.
 
  Сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнд тохиолдож болзошгүй гамшгаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, хөлдөлт, осголтын үед анхан шатны тусламж үзүүлэх сургалтуудыг явуулж, “Анхаар” апплейкшныг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөмж өглөө гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
 

Завхан аймагт зудын үеийн хүүхэд хамгаалал сургалтыг зохион байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188