• Өнөөдөр 2025-05-05

Зах, бөөний төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр болжээ

2022-02-21,   823

  Улаанбаатар хотын төвлөрлийг буруулахын тулд зах, бөөний худалдааны төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ.
 
  Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас өгсөн мэдээллээр зах, худалдааны төв ажиллахгүй өдөр ойролцоох уулзваруудаар зорчих тээврийн хэрэгслийн тоо 10-15 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.
 
  Ингэхдээ Хөшигийн хөндий, Эмээлт, Налайх зэрэг хотын төвөөс алслагдсан бүсэд худалдаа эрхлэгчдийг үйл ажиллагааны чиглэлээр нь суурьшуулах юмаа.
 
  Нийслэлийн хэмжээнд томоохон 111 зах, худалдааны төв байдаг бөгөөд эдгээрт 25,288 худалдаа эрхлэгч үйл ажиллагаагаа явуулдаг аж. Тиймээс зах худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлснээр замын ачаалал буурах магадлалтай аж.
 

Зах, бөөний төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188