• Өнөөдөр 2025-05-05

Малын тоо толгойн албан татвараар 15.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

2022-02-21,   427

Улсын хэмжээнд Малын тоо толгойн албан татвараар 15.3 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа аж. Малын тоо толгойн албан татвараар төвлөрч буй хөрөнгийг орон нутагт нь зарцуулах юм байна. Тодруулбал, малчдад өөрсдөд нь зарцуулах хуулийн зохицуулалттай бөгөөд энэ үйл ажиллагааг аймаг, орон нутгийн ИТХ, Засаг дарга нар газар дээр нь хэрэгжүүлэх эрх, үүрэг хүлээж байгаа юм. Мөн төл малын тоог авах ажлыг ХХААХҮЯ ирэх сарын 15-наас зохион байгуулах гэж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцэст 30.8 сая эх мал тоологдсон байна.

Малын тоо толгойн албан татвараар 15.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188