• Өнөөдөр 2025-05-05

Амралтын өдрүүдэд 11 хүн бэртэж, нэг хүн амиа алджээ

2022-02-21,   396

   Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст  2022 оны хоёрдугаар сарын 19-20 ны амралтын өдрүүдэд нийт 568 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 446 дуудлага мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэж ажиллажээ.
 
   Бүртгэгдсэн дуудлагаас зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний есөн хүн нийслэлд, хоёр нь  орон нутагт бүртгэгдсэн аж. Зам тээврийн ноцтой ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.  
  Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
 
  Нийслэлд: 
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр долоон осол бүртгэгдэж,  долоон хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтсэн. 
Орон нутагт:
  • Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж,  нэг хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон байна. 
  Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулж, арав хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэргийг анхаарах шаардлагатай юм.
 
  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорьчихоор заасан байдаг. Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
 

Амралтын өдрүүдэд 11 хүн бэртэж, нэг хүн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188