• Өнөөдөр 2025-05-05

Худалдааны салбарын орлого 5.7 их наяд төгрөгөөр өсжээ

2022-02-21,   383

     Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 онд 27.8 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.7 их наяд төгрөг буюу 26.0 хувиар өссөн гэж ҮСХ-ноос мэдээллээ.
 
  Уг өсөлтөд, хүнсний бүтээгдэхүүн, шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, эм, гоо сайхан, ариун цэврийн барааны жижиглэн худалдаа  тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
 
  Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 оны арванхоёрдугаар сард 3.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас нэг их наяд төгрөг буюу 38.8 хувиар  өссөн байна. 2021 оны борлуулалтын орлогын 38.5 хувь нь бөөний худалдаа, 61.5 хувь жижиглэн жижиглэн худалдааны салбарт ногдсон байна.

Худалдааны салбарын орлого 5.7 их наяд төгрөгөөр өсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188