• Өнөөдөр 2025-05-17

Хугацаат цэргийн албан хаагчдад мэргэжил олгоно

2022-02-21,   330

   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Техник Технологийн дээд сургууль, Техник Технологийн Политехник коллеж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтран ажиллах чиглэл тогтоох уулзалт баасан гарагт буюу энэ сарын 18-ны өдөр боллоо.
 
 Тус уулзалтад, Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр тэргүүтэй командлалын холбогдох албан тушаалтнууд болон харьяа нэгтгэл, ангийн тэргүүн ахлагч, захирагчийн орлогч нар оролцож, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов. Тухайлбал, Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын алба хаагч, тэдний гэр бүлийн гишүүдийг Техник Технологийн дээд сургуулийн сургалтад хамруулах, мэдлэг, мэргэшил, боловсролын зэргийг нь ахиулах, тэтгэвэрт гарах алба хаагчдыг мэргэжлийн сургалтад хамруулах тухай ярилцаж тохиролцлоо.
 
Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох, төрөл бүрийн богино хугацааны сургалтад харилцан хамруулах, хоёр байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн эерэг мэдээллийг олон нийтэд түгээх, оюутан залууст цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцож, сургалтын орчин нөхцөлтэй нь танилцсан юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Хугацаат цэргийн албан хаагчдад мэргэжил олгоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188