• Өнөөдөр 2025-05-05

Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган болно

2022-02-20,   468

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган"-ыг энэ сарын 23-24-нд Төрийн ордонд зохион байгуулна. Хөвсгөл нуурыг дагасан аялал жуулчлалын бааз олноор бий болохын хэрээр байгаль экологи бохирдох нөхцөл бүрдээд байна.
 
  Түүнчлэн өвөл нуурын ус хөлдөх үеэр дээгүүр нь зорчиж байхдаа мөс цөмөрч живсэн 30-40 автомашин байгаа гэх судалгаа бий. Хамгийн сүүлд, өнгөрсөн намар нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан билээ. Хөвсгөл нуур Монгол орны цэвэр усны хамгийн гол нөөц бөгөөд стратегийн бүтээгдэхүүнд ордог. Монгол орны гадаргын усны нөөцийн 93 хувь нь Хөвсгөл нуурын ус юм. Дэлхийн цэнгэг усны бараг нэг хувьтай тэнцдэг байна.

Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188