• Өнөөдөр 2025-05-05

Зэвсэгт хүчний 167 дугаар анги тасаг, тоотын байлдааны буудлага зохион байгуулжээ

2022-02-20,   533

  Зэвсэгт хүчний 167 дугаар анги 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу ангийнхаа Говийн бүсийн сургалтын төвийн районд энэ сарын 18-ны өдөр тасаг, тоотын байлдааны буудлагыг амжилттай зохион байгуулж явууллаа. Энэ үеэр хугацаат цэргийн алба хаагчдынхаа цэргийн хэргийн мэдлэг, дадлага, чадварыг нэмэгдүүлэх, зэвсэг, техниктэй харьцах дадлага, чадварыг дээшлүүлэх, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах зорилгоор сургалт, дадлагыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан юм.
 
Мөн бие бүрэлдэхүүнтэй мэдээлэл, сурталчилгаа, сэтгэл зүйн хангалтын ажлыг сургалтын үе шаттай хослуулан явуулж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах болон цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүллээ гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Зэвсэгт хүчний 167 дугаар анги тасаг, тоотын байлдааны буудлага зохион байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188