• Өнөөдөр 2025-05-05

Зүүнбаян-Хангийн төмөр замын ажил үргэлжилж байна

2022-02-20,   427

   Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил энэ сарын 4-ний өдрөөс эхэлж, амжилттай үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.3 км төмөр замын төслийн доод бүтцийн газар шороо, ухмалын болон үер ус хоолойн барилга угсралтын ажлыг Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн удирдах газрын харъяа Зэвсэгт хүчний ангиудаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн ажлаа эхэлсэн билээ.
 
  Монгол Улс, БНХАУ-ын хилийн Ханги-Мандал боомт хүртэл ойролцоогоор 226.3 км төмөр замын суурь бүтцийг барьж, БНХАУ-ын төмөр замтай холбосноор Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд тээвэрлэлтийн зай 590 км буюу 318 км-ээр дөт болж, түүхий эд, бараа материалыг тээвэрлэх тээвэрлэлтийн зардал буурч, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөж өндөртэй бүтээн байгуулалт болон хэрэгжих юм.
 

Зүүнбаян-Хангийн төмөр замын ажил үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188