ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ЗУРГААН ЦАГААН ХӨХ ЛУУ ӨДӨР
Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 07.50-18.22
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Гал
Аргын тооллын хоёрдугаар сарын 20, Адъяа гараг. Билгийн тооллын 19, Тугчин одтой хөх луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учрах" хэмээн сайн.
ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай |
|