Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны цахилгаан шатуудад үзлэг, шалгалт хийх захирамж гаргасан аж. Уг захирамжийн хүрээнд тавдугаар хорооны зургаан СӨХ-ны 13 байрны 21 цахилгаан шат, СӨХ-гүй хоёр байрны хоёр цахилгаан шатанд үзлэг шалгалт хийжээ.
Дээрх үзлэг шалгалтын хүрээнд ачааны болон хүн тээврийн шаардлага хангаагүй гурван цахилгаан шатны ажиллагааг түр зогсоожээ. Уг шалгалтыг хийх явцад дөрвөн цахилгаан шат магадлал хийгдээгүй байсныг “Улаанбаатар лифт” ОНӨТҮГ-т мэдэгдэж магадлал хийлгэхээр болсон байна.
Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Чингэлтэй дүүргийн СӨХ-үүдэд тараах, аюулгүйн санамжийг цахилгаан шат бүрд наах, иргэдэд зөвлөгөө мэдээллийг хүргэх ажлуудыг зохион байгуулжээ.
Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн ЗДТГ
Цахилгаан шатуудад хяналт хийж байна |
|