• Өнөөдөр 2025-06-27

МУГЖ Ц.ТӨМӨРБААТАР: 50 эргэм насны Свидргайловийн дүрд тоглож гэж гоо сайхны мэс засалд орсон

2022-02-19,   724

   Орфей” театрын уран бүтээлчид өнгөрсөн онд дэлхийн суут зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” жүжгийг Монголд анх удаа найруулж, олны хүртээл болгосон. Үзэгчдийн хүсэлтээр жүжгийг дахин тоглох гэж байгаа талаар уран бүтээлчид өчигдөр хэвлэлийн хурал хийлээ.  

  Энэ үеэр Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар "Оюун санааны өөрчлөлт бол дахин төрөлт. Залуучуудын дунд, Монгол Улсад урлагийн шинэ хэлбэр, найруулга, тоглолт, хэл яриа зайлшгүй хэрэгтэй байна. Аль болгон бид дэлхийн хөгжлийн араас явах билээ, болж өгвөл зэрэгцэж явмаар байгаа. Яагаад бид өнөөдөр гаднын театртай өрсөлдөх хэмжээний жүжиг тавьчхаад тухайн оронд нь очоод гайхуулаад тоглож болохгүй гэж.

 Ц.Төмөрбаатар гэдэг хүний хувьд “Орфей” театр, жүжгийн группийнхээ хувьд хамгийн ахмад нь. Өмнөх тоглолт дээр хамгийн хөгшин нь би байсан бол урлагийн төлөө, 50 эргэм насны Свидргайлов харагдах гэж гоо сайхны мэс засалд орсон. Ингээд би жүжгээрээ, уран бүтээлээрээ, бие, нүүр царайгаараа гурав төрлөө" гэв.

МУГЖ Ц.ТӨМӨРБААТАР: 50 эргэм насны Свидргайловийн дүрд тоглож гэж гоо сайхны мэс засалд орсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-19 21:57:55
    zochin : Тэнэг өвгөн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-19 15:06:00
    T: Erguu ********.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188