ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ДОЛООН УЛААН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Үс засуулвал: Эд малын гарлагатай
Наран ургах, шингэх: 07.52-18.20
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Хий
Аргын тооллын хоёрдугаар сарын 19, Санчир гараг. Билгийн тооллын 18, Харцага одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран долоон цаг 52 минутад мандан, 18 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Хур усны цаг 0 цаг 37 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй ажээ.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй |
|