Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтад өрнүүлээд байгаа юм. Мөн энэ зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгоход санал авч байгаа аж.
Одоогийн байдлаар санал асуулгад 6214 иргэн оролцож, тэдний 4463 буюу 71.8 хувь нь дээрх зохицуулалт, өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Нийт оролцогчдын 28.2 хувь буюу 1751 иргэн дэмжээгүй байна.
Дээрх санал асуулга өнөөдөр 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэдийн олонхын дэмжлэг авсан тохиолдолд ирэх даваа гарагаас дээрх 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгох зохицуулалт хийхээр төлөвлөжээ.
Нийслэлийн иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцож хотын хөгжилд, замын түгжрэлийг бууруулахад иргэн нэг бүрийн оролцоо чухал гэдгийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Зарим сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг 71.8 хувь нь дэмжжээ |
|