• Өнөөдөр 2025-05-05

МҮЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.ЭРДЭНЭБАТ: Сүүлийн жил гаруйн хугацаанд цалин хөлс нэмэгдээгүй

2022-02-18,   449

Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаатар дараах тайлбарыг хийлээ. Тэрбээр "Өнөөдөр хэрэглээний үнийн өсөлтийн дарамт дунд ард иргэд амьдарч байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд цалин хөлс нэмэгдээгүй. Тиймээс зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Иргэд өрхийн хэрэглээ нь хүрэхгүй болохоор зээл авч амьжиргаагаа залгуулж байна. Иймд хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна.
Бид хугацаатай шаардлагыг хүргүүлж байгаа. Гуравдугаар сарын 1-ны дотор хариу өгөхийг шаардаж байна. Энэ асуудал дээр шударга хандахыг хүсье" гэлээ.
 

МҮЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.ЭРДЭНЭБАТ: Сүүлийн жил гаруйн хугацаанд цалин хөлс нэмэгдээгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188