• Өнөөдөр 2025-05-05

105 алба хаагч цагдаагийн тангараг өргөжээ

2022-02-18,   408

   Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж байна.
   Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас алба хаагчдыг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай эрүүл мэнд, харилцаа хандлага, сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх, хүний эрхийг дээдэлсэн, сахилга хариуцлагатай, албандаа хүндэтгэлтэй хандах чиглэлээр санал гаргаж уг аяныг зохион байгуулж байгаа аж.
   Энэхүү аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын даргын тушаалаар “Цагдаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа”-г зохион байгуулжээ.
   Цагдаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа цар тахлын улмаас сүүлийн хоёр жил зохион байгуулагдаагүй тул тус газарт шинээр томилогдсон 105 алба хаагчийг хамруулан тангар өргөх ёслолын ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна.
 
 

105 алба хаагч цагдаагийн тангараг өргөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188