Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал сэтгүүлчдэд 2022 оны бүтээн байгуулалт, төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол улсын засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу төрийн үйл ажиллагааг цахимжуулах, хүнд сурталгүй болгох, ногоон хөгжлийг дэмжих, менежментийг сайжруулах гэсэн гурван чиглэлийн хүрээнд үйл ажиллагааг төлөвлөж байна. Мөн 2022 оныг хүүхэд хамгааллын жил болгож, үйл ажиллагааг зохион байгуулна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 112 орчим тэрбум төгрөгийн ажил хийхээр болсон. Эхнээсээ ажлууд хийгдээд явж байгаа. Манай аймаг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2013 оноос хойш, гэр хорооллыг дахин төлөвлөхгүй бодлого баримталсан. Энэхүү бодлогын хүрээнд нийт гэр хороолол 45% орчим хувийг эзэлж байна. Цаашид дэд бүтцийн ажлыг эхлүүлнэ" гэв.
Б.АЗЖАРГАЛ: Дархан-Уул аймаг 2022 оныг хүүхэд хамгааллын жил болгоно |
|