• Өнөөдөр 2025-05-05

Он гарсаар 434 иргэний амь нас, 20 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

2022-02-17,   282

   Нийслэлийн хэмжээнд  он гарсаар хоёрдугаар сарын 17-ны өдрийн байдлаар объектын гал түймрийн 366, аврах ажиллагааны 23 нийт 389 удаагийн дуудлага мэдээллийн дагуу  Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажилласан байна. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 413 иргэнийг гаргаж, 20 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж ажиллажээ. Мөн гал түймэрт өртөж 6 иргэн нас барж, 2 иргэн түлэгдэж гэмтсэн байна.
Гарсан гал түймрийг шалтгаан нөхцөлөөр нь авч үзвэл:
  • Цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас – 113,
  • Ил задгай гал, асгасан үнс нурам, тамхи чүдэнзний галын улмаас – 119,
  • Яндангийн цонолтын улмаас – 98,
  • Машин техникийн гэмтэл ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас – 22
  • Бусад – 14
    Мөн аврах анги ослын 23 удаагийн дуудлагаар ажиллаж 23 иргэний ам насыг авран хамгаалсан байна.Сүүлийн өдрүүдэд гал түймрийн тоо хохирол нэмэгдэх хандлагатай байна.Иймд:
  •  Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
  •   Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,
  •   Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
  • Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,
  •  Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,
  • Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгах шаардлагатай гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
 

Он гарсаар 434 иргэний амь нас, 20 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188