Төрийн албан шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байна. Бүртгэл гуравдугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдах аж. Шалгалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулна. Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулах юм байна.
Төрийн албан шалгалтын бүртгэл эхэллээ |
|