Сүүлчийн үед бага насны хүүхдүүд архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрч буй тохиолдол нэмэгдэж байгаа. Тиймээс бага насны хүүхдүүд юунаас болж архидан согтуурч гэмт хэрэгт холбогдож байгаа талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах байцаагч, дэд хурандаа Ц.Хатанбаатараас тодрууллаа.
-Хүүхдүүдийн холбогдож байгаа хэрэг. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Цагдаагийн байгууллагад 2021 онд хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 733 бүртгэгдсэн. Үйлдэгдсэн гэмт хэрэгт 921 хүүхэд холбогдож, шалгагдсан. Энэ нь мөн оны үетэй харьцуулахад хэрэг нь 78 буюу 9.6 хувиар, холбогдогч хүүхэд нь 69 буюу 7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэмт хэрэгт холбогдож, шалгагдсан хүүхдүүдийн 93 хувь нь 15-17 насны эрэгтэй хүүхэд байна. Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдүүд архидан согтуурах, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэх, холбогдох нь нэмэгдсэн. Ийм төрлийн дуудлага цагдаагийн байгууллагад багагүй бүртгэгдэж байна.
-Хүүхдүүдийн архи ууж, гэмт хэрэг үйлдээд байгаа шалтгаан нөхцөлийг тогтоодог уу?
-Гэмт хэрэгт холбогдоод байгаа шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд эцэг, эхчүүдээс хүүхдэд тавих хараа хяналт сул байна. Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүдэд тавих хараа хяналт суларч, бусдад уруу татагдаж байгаа нь гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл болж байна. Түүнчлэн ковидын үед ахуйн хүрээний архидалт нэмэгдсэн. Эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдийнхээ дэргэд архидан согтуурч, танхайрдаг боллоо. Хүүхдийн дэргэд архидан согтуурсан иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа хэдий ч цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй маш олон удаагийн тохиолдол бий. Тэгэхээр хүүхдүүдэд аав, ээжийнх нь архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаа нь хэвийн үзэгдэл юм шиг болсон. Байнга архи ууж болох, ууж үзэх сэдлийг төрүүлж, сэтгэхүйд нь нөлөөлж байна. Мөн согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж, ахуйн нэгжүүд хүүхдэд архи, согтууруулах ундаа зарж байна. Насанд хүрээгүй хүүхэд дэлгүүрт ороод “Аав, ээж архи аваад ир” гэсэн гэж хэлэхээр байнга үйлчлүүлдэг, таньдаг шахуу болсон учраас итгээд юм уу, эсвэл ашиг хонжоогоо бодоод хүүхдэд архи өгөөд явуулчихдаг. Угтаа бол 21 нас хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа худалдахыг хуулиар хориглосон байдаг. Хаана, хаана үүргээ биелүүлж, хүүхдээ гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй байна.
-Бага насны архидан согтуурсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?
-Хуулийн дагуу шалгаж, хуулийнхаа хүрээнд хариуцлага хүлээлгэдэг. Насанд хүрээгүй хүүхдийн аав, ээж, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хариуцлага тооцдог.
-Хүүхдийн үйлдэж, холбогдож байгаа гэмт хэргийн дийлэнх нь ямар хэрэг вэ?
-Хулгайлах гэмт хэрэг, бусдын бие махбодод гэмтэл учруулах, бүлэглэж танхайрах төрлийн гэмт хэрэгт холбогдож байна.
Иймд эцэг, эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ тавих анхаарал, халамжаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.
| Ц.ХАТАНБААТАР: Насанд хүрээгүй хүүхдүүд архидан согтуурч, гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдсэн |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |